Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд таныг урьж байна


   МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төв, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган”-ыг энэ сарын 20-ны өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгуулах гэж байна. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх зорилготой тус чуулганыг 2014 оноос хойш МУИС жил бүр зохион байгуулж иржээ. Харин 11 дэх жилдээ болох гэж буй энэ удаагийн чуулганд Төрийн банк хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Чуулганаар Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх арга замын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах талаар санал солилцохоос гадна их дээд сургууль, эрдэмтдийн бүтээлийг бизнесийн байгууллагуудад дэлгэн танилцуулж, уг үйл ажиллагааг судалгааны үндэслэлтэй хөгжүүлэх эерэг хандлага, зөв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаагаа ерөнхий зохион байгуулагч онцолжээ. Төрийн банкны тухайд “Гарааны бизнесийг дэмжих нь” сэдвээр илтгэл танилцуулж, бизнес эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг өгөх аж. Улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн “хөдөлгөгч хүч” болсон шинэ санааны эзэд, бизнес эрхлэгч та бүхнийг Монголын энтрепренерүүдийн хамгийн том чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэрэв та чуулганд оролцох бол энд дарж бүртгүүлнэ үү. Мөн тодруулах зүйл байвал МУИС-ийн Бизнесийн сургуулийн харьяа Бизнес консалтинг төвийн "Бизнес консалтинг төв" фэйсбүүк хуудас болон зохион байгуулах ажлын албаны 9909-7589 утсаар холбогдоно уу.  

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.